
АНУ-ын Сиэттл хотод нэгэн ази гаралтай эмэгтэй дөрвөн ч хүнийг буудсан хэрэг гарсан байна. Гар буугаар зэвсэглэсэн эмэгтэйд будуулсан дөрвөн хүний гурав нь газар дээрээ нас барсан гэж цагдаагийнхан хэлж байгаа юм. Цагдаагийн нэгэн офицерийн хэлснээр бол энэ хэргийг үйлдсэн эмэгтэй нь 59 настай ази эмэгтэй байсан бөгөөд алагдсан гурван хүний нэгээс бусад нь гэр бүлийх нь эсвэл хамаатных нь хүмүүс байсан гэсэн мэдээллийг СNN агентлагт өгчээ. Мөн энэ буудалцаанаас амьд үлдсэн нэгний ярьснаар бол буудсан этгээд өөрийнхөө амийг ч мөн буудан хөнөөсөн гэнэ. Бууны суманд амиа алдсан гурван хүний хоёр нь 20 орчим насны эмэгтэйчүүд, нэг нь 30 орчим насны эрэгтэй байсан гэнэ. Харин амь гарсан 30 орчим насны эмэгтэй бусдыг буудсан хэрэгтний охин нь байсан бололтой. Тэрээр цагдаагийнханд хэлэхдээ “Манай ээж галзуурчихсан юм “ гэж хэлсэн гэнэ.Цагдаагийнхны хэлж байгаагаар бол тэднийг очих үед буудах дуу хэд хэдэн удаа дуулдсан байна. Тухайн нөхцөл байдалд чухам юу болоодбсайгааг ойлгоход цагдаагийнханд хүндрэл учирсан байна. Учир нь ази хүмүүсийн ярьж байгааг тэд ойлгохгүй байсан тул хэлний мэргэжилтэн дуудсан аж. Энэ хэрэг явдал орон нутгийн цагаар үдийн 1.30 цагийн орчим баруун Сиэттлийн Хайлэнд паркад болжээ.
М.Наст