Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Найзууд vs сүйт залуу

Хэрэв та найз залуутай болсон л бол найз нөхдөөрөө хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэх нь мэдээж.  Таны сонголт зөвхөн таны  шийддэр боловч  найз  залуугаа тэдэнд таалагдсан үгүйг  нь мэдэхийг хүсч байвал  доорх зөвлөгөөг уншаарай.  

1. Найзууд чинь түүнд дургүй бол түүний нэрийг дурьдангуут гэнэт ярианыхаа сэдвийг өөрчлөх юмуу эсвэл чимээгүй болж дуугаа хураана. 

2.  Тэд хорыг чинь малтаж, цаашлуулна.  “Чи бидэнд олдохоо больжээ”

3. Тэд санаатайгаар түүний яриаг таслах юмуу эсвэл огт танихгүй хүний тухай ярьж эхэлнэ.

4. Найзууд чинь уулзахаар товлохдоо таныг найз залуугаа битгий авчираарай гэж захина.

5.  Найз залууг чинь утас авбал бушуухан тасалж, таны утас руу залгана.
Та юу хийх вэ?

Найз чинь таны залууг үзэн яддаг юм биш биз?
Магадгүй тэр  найз залууг  чинь танд тохирох хүн биш гэж боддог  байж болох юм. Түүнд энэ дотно итгэлтэй харилцаагаа хэр бодитой болохыг харуул.  Түүнийг өөртөө ямар хэрэгтэй, чухал хүн гэдгийг ойлгуул. 

Хэрэв бүх найзууд чинь түүнд дургүй байдаг бол тэгэх  шалтгаан байгаа болоод тэр. Тэр архи ууж, тамхи татдаг эсвэл хурц зантай, огцом ууртай юу? Хэрэв тийм бол найзуудтайгаа ярилцаж,  тэдний бодлыг сонсоход илүүдэхгүй. 

Түүний талд зогс
Түүнийг сонгосон онцгой шалтгаан байгаа гэдгийг тэдэнд тайвнаар тайлбарлаж өг. Тэдэнд бие биенээ ойлголцох боломж  бүрдүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж