Малын гаралтай түүхий эд оруулахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Малын гаралтай түүхий эд оруулахыг хориглов

Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар өчигдөр аймгийнхаа бүх сумын Засаг дарга нартай радио хурал хийж, Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын шүлхий өвчний талаарх мэдээллийг өгч, уг өвчний үед ажиллах тухай зөвлөгөө, үүрэг даалгавар өгөв. Радио хуралд аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын Газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн албаны дарга, мэргэжлийн хүмүүс оролцож холбогдох мэдээлэл хүргэлээ. Радио хурлаас, Хэнтий аймгаас нийслэл хот руу мал, махан бүтээгдэхүүн, түүхий эд гаргахгүй байх, Баянхутаг, Галшар, Баян-Овоо, Норовлин, Батноров сумаас аймгийн төвд малын гаралтай бүтээгдэхүүн оруулахгүй байх, Дорнод, Сүхбаатар аймгаас дээрх бүтээгдэхүүнтэй машин ирвэл газар дээр нь устгаж акт үйлдэх, зээрийн хөдөлгөөнд хяналт тавьж мэдээлж байх, шүлхий өвчний дэгдэлт тархалт ихсэх төлөвтэй байгаа тул малчдыг малаа байнгын хариулгатай байлгаж, бусдын малтай нийлүүлэх, зээр бэлчээрлэсэн нутагт малаа бэлчээхгүй,  түүнчлэн сум хооронд отор нүүдэл хийхгүй байхыг анхааруулав. Аймаг, сумын мал эмнэлгийн дуудлага үйлчилгээний машиныг бүрэн цэнэглэж бэлэн байлган дуудлага үйлчилгээг шуурхай барагдуулах, вакцинжуулалтанд малыг бүрэн хамруулах хашаа хоолой бэлтгэх ажлын хэсгийг бэлэн болгох зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга нарт даалгалаа. 

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж