Нийслэлийн хэмжээнд 152 хүн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд 152 хүн эрүүлжүүлэгджээ

Нийслэлийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай төвд өнгөрөгч шөнө 167 дуудлага ирсний 32 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байжээ. Гарсан гэмт хэргийн ихэнх нь ахуйн болон халаасны хулгай зонхилж байгаа гэнэ. Өнгөрөгч шөнө архидан согтуурсаны улмаас нэгийгээ хутгалан хүнд гэмтээсэн болон бусдын эрүүл мэндэд  санаатай хохирол учруулсан хэрэг Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт гаржээ. Нийслэлийн хэмжээнд 123 хүн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, эрүүлжүүлэгдсэн гэнэ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж