Монголын кино Америкт өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Монголын кино Америкт өрсөлдөж байна

АНУ-ын Арканзас мужид 19 дэх удаагаа болж байгаа Hot springs
documentary хэмээх баримтат киноны наадамд Монголын кино өрсөлдөж
байна. ntv production-ийн бүтээл “Зуд. Хүйтэн симфони” нэртэй хагас
цагийн бүтээл тус наадмын сүүлийн шалгаруулалтад үлдсэн цорын ганц
Азийн кино болоод байгаа юм.

“Зуд-Хүйтэн симфони” киноны зургийг өнгөрсөн гуравдугаар сард Архангай
аймгийн Төвшрүүлэх суманд авчээ.Киноныхаа талаар тус баримтат киноны
зохиогч, продюсер М.Бум “Энэ бол хүн, байгаль хоёрын хүч тэнцвэргүй
тулдалдааны бичлэг. Ямар ч жүжиглэл, тавилт, зохиомж байхгүй бодит үйл
явдал юм. Архангайн нэгэн гэр бүлийн давж гарсан өвлийн түүх Америкт ч,
Монголд ч үзэгчдийн хайр, харамслыг төрүүлэхээр байхыг хичээж хийсэн”
гэж хэлэв.

“Зуд-Хүйтэн симфони” мөн Европт нэр хүндээрээ хоёрдугаарт эрэмблэгддэг
Лайпцигийн баримтат киноны наадмын албан ёсны хөтөлбөрт шалгарсан байна.

Линкийг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж