Хонгор нутгийн алдартнууд

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Хонгор нутгийн алдартнууд

Монголын шашны 3 зулын нэг бурханы шашны нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, эмч, зурхайч ламын гэгээн Лувсанданзанжанцанодоогоос 343 жилийн өмнө тус аймгийн Эрдэнэцогт сумын нутаг “ Баянзүрхийн хонхор” гэдэг газар өөрийн хүрээ хийдээ байгуулсан нь манай аймгийн нэгэн бахархал төдийгүй аймгийн хөгжлийн түүхийн хугацаанд Баянхонгороор овоглосон олон алдартнуудын эрдэм авъяас билгийн эхлэл болсон гэж үзнэ. Баянхонгор аймаг 1941 онд байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын баатар Н.Жамбаа, хэл шинжлэлийн ухааны доктор Шадавын Лувсанвандан, урлаг судлаагч Сономын Лувсанвандан, төрийн соёрхолт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн Монголын орчин цагийн хөгжмийн үндэс суурийг тавьсан Монгол Улсын ардын жүжигчин хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, хөгжмийн зохиолч Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Г. Бирваа, монгол хэл судлалын анхдагч шинжлэх ухааны ахмад ажилтан Я.Цэвэл, Эрдэмтэн зохиолч Д.Цэдэв, Ардын уран зохиолч яруу найрагч Т.Галсан, Соёлын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч Х.Цэвэлээ, Төрийн шагналт яруу найрагч П.Пүрэвсүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Шинжлэх ухааны гавъяат ажилтан С.Дулам, Монгол Улсын гавъяат тамирчин Улсын гарьд П.Сүхбат, Монгол Улсын гавъяат тамирчин улсын начин Ш.Чанарав, Г.Батсүх, З.Дэлгэрдалай, Самбо бөхийн дэлхийн аварга, дэлхийн цомын аварга гавьяат тамирчин Х.Баттулга, бөхийн чөлөөт барилдааны дэхийн аваргын мөнгө, хүрэл медальт гавъяат тамирчин Ц.Нацагдорж,Монгол Улсын хөдөлмөрийн баатар Лхагваа, Ё.Цэдэнжав,С.Бат – Очир, Л.Бэгз, Д.Жанар, Д.Самдан, Б.Төмөр, Ч.Ванхүү, Г.Манхан, Б.Дорж, Г.Жамсран, Д.Гомбожав, Ц.Чимэд, гавъяат нэгдэлчин Ё.Сүрэндулам, В.Пүрвээ, Галтай, Монгол Улсын гавъяат малчин Ц.Шарав, хүний гавъяат эмч З,Сарайдамба, С.Нацагдорж, Д.Товуусүрэн, Г.Цулбуур, Гавъяат багш Биндэръяа, Б.Амгалан, Н.Бавуужав, Д.Батсүх, Д.Дүнгэрдорж, Ахуй үйлчилгээний гавъяат ажилтан Х.Цэрэнням, Гавъяат барилгачин С.Дамдинсүрэн, Б.Чулуунбат, Д.Жадамбаа, Л.Төмөрбаатар, Б.Искра, гавъяат тээвэрчин Балжинням, П.Дамдинжав, Д.Очирбат, Д.Дамбийбалжир, С.Зина, Гавьяат нисэгч Д.Чодин, малын гавъяат эмч Р.Сандаг, Л. Доржсамбуу, гавъяат хуульч Ё.Бадамдорж, гавъяат уурхайчин Очир, гавъяат эдийн засагч Б.Цэдэв, Нямжаргал, Гавьяат тамирчин боксчин Нэргүйн Энхбат, улсын идэр шаламгай начин П.Нямжанцан, улсын начин Ч.Баасанхүү, Д.Бордух, Г.Наваан, А.Норов, Д.Сүхбат, Монгол Улсын начин Самбо, жу-до бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Доржбат, улсын начин Д.Батболд, Б.Нямхүү, Б.Сэр –Од, Б.Баянжаргал, нараараа Баянхонгорчууд бахархдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж