Bret Michaels зүрхний хагалгаа хийлгэнэ | News.MN

Bret Michaels зүрхний хагалгаа хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Bret Michaels зүрхний хагалгаа хийлгэнэ

Дуучин Bret Michaels ирэх оны нэгдүгээр сард зүрхний хагалгаанд орохоор болжээ. Тэрбээр 47 настай бөгөөд “Poison” нэртэй рок хамтлагийн ахлагч юм.  Чихрийн шижин өвчнөөр өвдөн, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд тархиндаа цус харваж, биеийн байдал нь хүнд байсан.
Тухайн үедээ дуучний биеийн зүүн хэсэг мэдээгүй болоод байсан ба эмч нар биеийн байдал нь сайжрах магадлалтай, зүүн тал нь буцаад мэдээ орно хэмээн мэдэгдсэн юм. Удаан хугацааны эмчилгээний үр дүнд түүний биеийн байдал сайжирсан ч зүрхэнд нь асуудал үүссэн гэнэ.
Түүний зүрхэнд жижиг нүх гарсан ба уг цоорхойг нөхөх мэс засал хийлгэхээр болжээ.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж