Дээд хэмжээний хэлэлцүүлэгт оролцов

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Дээд хэмжээний хэлэлцүүлэгт оролцов

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Ардчилсан орнуудын нийгэмлэг, Дэлхийн эмэгтэй удирдагчдын зөвлөлөөс хамтран  зохион байгуулсан “Ардчилсан засаглалд эмэгтэйчүүдийн үзүүлэх хувь нэмэр” сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлэгт оролцлоо.  НҮБ-аас санаачилсан Мянганы хөгжлийн зорилтонд хүйсийн тэгш эрхийн талаар болон эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зэрэг асуудлыг тусгасан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан нийгэм дэх эмэгтэйчүүдийн  улс төр, эдийн засгийн  оролцоо,  улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байлаа.

Энэ удаагийн арга хэмжээнд саяхан Ерөнхийлөгчөөр томилогдсон Киргизийн Ерөнхийлөгч Роза Отунбаева оролцож тус улсын улс төр, эдийн засгийн байдал, нийгмийн хүрээний асуудлын талаар товч мэдээлэл өглөө. Манай Улсын Ерөнхий сайд С.Батболд тогтвортой нийгэм, хөгжлийн гол тулгуур нь ардчилал байдаг гэдгийг тэмдэглэхийн зэрэгцээ Киргизийн ардчиллын үйл явцад амжилт хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн тэрбээр ажиллах хүчний 51 хувийг эзэлж байгаа Монгол эмэгтэйчүүдийн цалин хөлсний хэмжээ хийгээд амьжиргаа, боловсролын түвшнийг нь дээшлүүлэх, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхгүйгээр Мянганы хөгжлийн зорилтын нэг болох ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үзүүлэлт буурах нь тодорхой гэдгийг тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.     
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж