Хүүхдүүд “Эрдэнэсийн сан”-тай танилцав

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд “Эрдэнэсийн сан”-тай танилцав

Монголбанк, Хүүхдийн төлөө газартай хамтран хүүхдүүдэд эдийн засгийн талаар мэдээлэл өгөх зорилгоор “Эрдэнэсийн сан”-тай танилцах аяллыг анх удаа зохион байгууллаа. Энэхүү аялалд нийслэл хотын өнцөг булан бүрээс 30 гаруй сургуулийн 200 хүүхэд багачууд урилгаар оролцсон юм. Аяллын эхэнд хүүхдүүдэд “Үнийн тогтвортой байдал бидний амьдралд яагаад чухал вэ” сэдэвт хүүхэлдэйн киног үзүүлж, хүүхдүүдийн асуултад хариулсан юм. Монголбанкны “Эрдэнэсийн сан”-г анх 1983 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулж байжээ.

Энэхүү санд түүх соёлын дурсгалт ховор нандин зүйлс, үнэт металл, эрдэнийн чулуун эдлэл зэрэг эд өлгийн зүйлс байдаг ажээ. Түүнчлэн тус музейд Чингис хааны үеийн зоос, Богд хааны алт, мөнгө, хаш тамгууд, Манж, Түвд, Хятадаас Богд хаанд ирүүлсэн алтан өргөмжлөлүүд байдаг юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж