Модон бөмбөгчид ДАШТ-д оролцохоор Тайландыг зорилоо | News.MN

Модон бөмбөгчид ДАШТ-д оролцохоор Тайландыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Модон бөмбөгчид ДАШТ-д оролцохоор Тайландыг зорилоо

Модон бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд болох гэж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Япон, Монгол, Тайланд, Өмнөд Солонгос, Тайвань, Хятад, Уганда, Швед, ОХУ зэрэг 30 гаруй орны тамирчид оролцох аж. Монголын багийн ахлагчаар Архангай аймгийн Багшийн коллежийн багш Ц.Тамир ажиллах бөгөөд тэмцээнд оролцох тамирчид өнгөрсөн ням гаригт эх орноосоо мордлоо. Багийн бүрэлдэхүүнд Тайванийн 2009 оны олон улсын тэмцээний хүрэл медальт, МУБИС-ийн багш С.Батцоож, МУБИС-ийн ДУТС-ийн оюутан, Спортын дэд мастер Г.Батмягмар, ХУИС-ийн оюутан Э.Цогт нарын шилдэг тамирчид багтаж байна. Манай тамирчид тэмцээний өмнө Тайландын шигшээ багтай долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийх аж. Тэмцээний үеэр болох Олон улсын модон бөмбөгийн холбооны их хурал, олон улсын шүүгчийн сургалт, онол, практикийн хичээлд Ц.Тамир оролцож, олон улсын шүүгчийн эрх авах ба ингэснээр манай улс энэ төрлөөр дөрвөн олон улсын шүүгчтэй болж байгаа юм.

Ц.Хишиг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

woodball 2010-03-23 127.0.0.1

Manai 4 tamirchin Bangkokiin Undesnii tsengeldex xureelend beltgelee xiij exelsen gesen amjilt xusie

Avatar

hi 2010-03-23 127.0.0.1

Hajuud untaj baihaar saikhan sport sh dee

Avatar

Ýíý ÷èíü 2010-03-23 127.0.0.1

Ýíý ÷èíü Ñïîðò ìºí ¿¿ Îëèìïûí òºðºë人 àíõààðàà÷Õýíèé ìºí㺺ð çóãààëààä áàéãàà óëñ âý

Avatar

Зочин 2010-03-23 127.0.0.1

Монголчууд бид яагаад дэлхийн шилдэг кинонуудыг чанар муутай бичлэгтэйгээр үзэх ёстой гэж Киног кино театрт үз гэдэг чинь үнэхээр учиртай үг Тиймээс Монголчууд та бүхэндээ зөвхөн чанарыг хүргэхээр нэгэн сайт мэндэллээ MONGOLJINGOOmn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж