Хятадын далайчныг суллажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Хятадын далайчныг суллажээ

Хятадын загас агнуурын онгоцны ахмадыг суллах болсноо Японы тал мэдэгдэж тус улсын прокурорууд хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Хоёр долоо хоногийн өмнө Зүүн Хятадын тэнгис дэх Японы эзэмшлийн бүсэд саатуулагдан өнөөдрийг хүртэл хоригдоод байсан Хятадын далайчин Зян Сишинь ийнхүү суллагдсанаар Япон болон Хятадын хооронд үүсээд байсан үл ойлголцох байдал арилах бололтой байна. Хятадын ахмадыг барьж хорьсны дараа Хятадын тал Японтой харилцан тохироод байсан дээд хэмжээний уулзалтуудаа цуцалсны дээр яам, сайд нарын хэмжээний харилцаагаа ч таслаад байсан билээ. Энэ асуудал хоёр орны хэмжээнээс ч хальж олон улсын хэмжээнд анхаарал хандуулахад ч хүрч байв. Пүрэв гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дээрхи хоёр оронд хандан асуудал бүс нутгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлтлөө гүнзгийрч, удаагүй байгаа дээр нь аль аль талаасаа чармайлт тавин асуудлыг шийдэхийг уриалж байжээ. Хэдийгээр хятадын онгоцны ахмад суллагдсан ч Японы прокурорын газар түүнд харицулага хүлээлгэх эсэхээ хараахан шийдээгүй байгаа бөгөөд энэ талаар ирэх Лхагва гараг гэхэд шийд гаргах юм байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж