Хамгийн богино настай нь 100-тын дэвсгэрт

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Хамгийн богино настай нь 100-тын дэвсгэрт

Монгол төгрөгний зарим дэвсгэртүүд үнэхээр өрөвдмөөр дүр төрхтэй болсон байдаг. Урагдаж халцарсан, элэгдэж гэмтсэн, хажуу булангаасаа тасарч унасан хачин царай муутай  100-т, 500-т, 1000-тын дэвсгэртүүд одоо ч таны халаас, хэтэвчинд байгаа гэдэгт маргасан ч болохоор байна. Үндэсний мөнгөн тэмдэгт ийн урагдаж, халцрах болсон нь хүмүүсийн хэрэглээтэй холбоотойн дээр мөнгөн дэвсгэртийн чанартай ч бас холбоотой ажээ. Иймд Монголбанкнаас нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. 2007 оноос хойш гүйлгээнд гарсан мөнгөн тэмдэгтийн “насжилт”-д судалгаа хийж, элэгдэж гэмтсэнийг нь устгалд оруулсан байна. Устгалд орсон мөнгөн дэвсгэртүдээс үзэхэд хамгийн богино настай нь 100 төгрөгийн дэвсгэрт байсан байна. Харин хамгийн урт насалсан нь 20 мянгатын дэвсгэрт. 20 мянгат  2,6 жил “насалдаг” аж. 100-т, 500-т,1000-тын дэвсгэртүүд устгалд тлүү их орсон нь эдгээр дэвсгэртийн хэрэгцээ өндөр байдгийг бас харуулж буй юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж