
Есдүгээр сарын 22-ны байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 1,6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь наймдугаар сарын дунджаар авч үзэхэд импортын 22,16 долоо хоног буюу 5,54 сарын хэрэгцээг хангах үзүүлэлт юм байна. Энэхүү гадаад валютын нөөцийг чөлөөтэй хөрвөдөг валютаар гадаадын хамгийн итгэлтэй банкинд байршуулдаг ажээ. Харин чухам хаана хэрхэн хадгалдаг талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж Монголбанкны Валют эдийн засгийн газрын дарга Ю.Дэлгэрмаа хэлж байлаа. Энэхүү нөөцийг мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг сайжруулах, гадаад өр төлбөрийг барагдуулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх зэрэгт хэрэглэдэг байна.
Д.Цэц