
Алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс энэ онд Монголбанкинд нийт 1,7 тонн алт тушаагаад байгаа ажээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2,2 тонн буюу 57 хувиар бага үзүүлэлт юм байна. Энэ оны эхний найман сарын байдлаар Монголбанк 1,4 тонн алт худалдан авсан нь тухайн хугацаанд олборлосон алтны 33 хувийг эзэлж буй ажээ.
Д.Цэц