Худалдааг хөнгөвчлөх талаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Худалдааг хөнгөвчлөх талаар ярилцжээ

ОХУ-ын Новосибирск хотноо ОХУ, Монгол, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын ээлжит зургаа дахь удаагийн гурван талт уулзалт өнгөрсөн сарын дундуур болсон билээ. Уулзалтаар  хил орчмын худалдааг хөгжүүлэх, түүнийг хөнгөвчлөх талаар голлон хэлэлцсэн байна.

Чуулга уулзалт дээр ОХУ-ын Төв танхимын дэд ерөнхийлөгч Г.Петров Орост хил орчмын улсуудтай харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх хууль эрх зүйн суурь байхгүй байгааг хүлээн зөвшөөрөөд, ОХУ-д гааль, тээвэр, логистикийн асуудал тулгамдсан хэвээр байна. Тиймээс Оросын худалдааны танхим эдгээр тулгамдсан асуудлыг Засгийн газартаа ойрын хугацаанд тавихаа амласан юм. Түүнчлэн ирэх онд ОХУ, БНХАУ-ын хоорондын худалдааны эргэлт 55 тэрбум ам.долларт хүрнэ гэж хоёр улсын тал тооцоолж байгаа ажээ. Харин ОХУ манай улстай хийх худалдааны эргэлтийг нэг тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэдгээ мэдэгдэж байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж