Хамгийн гоё хумсыг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Хамгийн гоё хумсыг шалгаруулна

Лондон хотноо хумсны маникюрын  олимп болж байна.  Зургаа дахь жилдээ зохиогдож буй  уг  олимпод нийт 24 орны 354 маникюристууд оролцож, 30 мянган үзэгч үзэж сонирхож байгаа аж.  Хамгийн урт, хамгийн гайхалтай янзалсан, зассан, урлагын бүтээл болгосон хумсыг шалгаруулж, өмнөх рекордуудыг эвдэхийн тулд маникюристууд уг олимпод  хүчээ сорьдог байна.  Уг олимпын наадмын төрлүүдээс үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг нь сонгодог, уран загварт  хумс шалгаруулах тэмцээн юм.

Зохион байгуулагчдын ярьж байгаар хиймэл хумс гайхалтай хэлбэртэйгээс гадна маш хэврэг учираас аль болох жирийн хумс мэт болгох техникийг харгалзан үзэх аж. Уг олимпын шилдгүүдийг Япон, Солонгос, Хятад, Орос, АНУ, Унгар тэргүүлж Их Британи зургадугаар байрт орж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж