Их Британийн хүүхдүүдийн 25 хувь нь “hack” хийхээр оролддог

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Их Британийн хүүхдүүдийн 25 хувь нь “hack” хийхээр оролддог

Өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх нь бусдын компьютерт хууль бусаар нэвтэрч, хак хийх нь буруу зүйл гэдгийг мэддэг боловч Английн нийт хүүхэд, өсвөр насныхны 25 гаруй хувь нь ямар нэг байдлаар бусдын компьютерт халдахаар оролдож байсан гэдгийг судалгаагаар тогтоожээ. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 26 хувь нь хэзээ нэгэн цагт хак хийхээр завдаж байсан, түүнчлэн хакдсан хүүхдүүдийн 27 хувь нь “Facebook”, “MySpace” зэрэг олон нийтийн харилцааны сайтууд  руу, харин 18 хувь нь найз нөхдийнхөө и-мейл хаяг руу нэвтэрч байсан гэнэ.
Олон улсын мэдээллийн технологийн салбарын “Tufin Technologies” фирмээс дээрх судалгааг явуулсан бөгөөд судалгаанд Лондон хотоос 1000, Кумбрия хотоос 150 хүүхэд хамрагдсан байна. Тэдгээрийн 78 хувь нь хакер байх нь буруу гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 53 хувь нь хууль бус үйлдэл гэсэн хариу өгчээ. Түүнчлэн хак хийхээр завдаж байсан хүүхдүүдийн 47 хувь охидууд гэсэн сонирхолтой үр дүн гарсан байна. Харин судалгаанд хамрагдагсдын дийлэнх нь буюу 27 хувь нь унтлагынхаа өрөөнөөс, 22 хувь нь интернэт төвөөс, 21 хувь нь сургуулийнхаа компьютерийнхаа лабораториос, үлдсэн 19 хувь нь найзынхаа компьютераас хакдахыг завдаж байжээ. Мөн долоон хувь нь онлайн худалдааны сайтууд, зургаан хувь нь эцэг эхийнхээ и-мейл хаягийг, таван хувь нь сургуулийнхаа вэбсайтыг, харин гурван хувь нь бусад төрлийн вэбсайтууд руу халдахаар оролдож байсан нь судалгаагаар тогтоогджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж