Японд сүүлийн
үед нэрд гарч яваа залуу зохиолч Камма Жикаго өөрийн тууж, өгүүллэгийн “Хувь
заяаны хэлхээ” номоо монгол хэл дээр хэвлүүлэн уншигчдын гар дээр тавих гэж
байна. Уг ном нь оршихуйн
гүн ухаан, өрнө дорнын гүн ухааны тухай өгүүлэх ба өнөөдөр “Интерном” номын дэлгүүрт
номын нээлтээ хийх юм.
Тэрбээр номынхоо
нээлтийг хийхээр Монголд хүрэлцэн ирээд байгаа ба түүний номын
хуримд оролцохоор Японоос
цөөнгүй зочид ирээд байгаа аж.
Зохиолчийн нэлээд хэдэн зохиол “Цог” сэтгүүлд хэвлэн
гаргасан байжээ.
Н.Наран