Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Отгоо хуримаа хийжээ

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Отгоо буюу Б.Отгонтуяа өчигдөр хуримаа хийжээ. Түүний нөхөр гэх залуу найруулагч мэргэжилтэй ч одоогоор хувийн бизнес эрхэлдэг аж. Тэд анх оюутны байранд танилцаж байжээ. Хосууд өнгөрсөн жилийн намар хүүтэй болсон бөгөөд одоо нэг ой хүрч байгаа гэнэ. Оюутан цагаасаа эхлэн үерхэж, хамт амьдарсан залуутайгаа Отгоо өчигдөр буюу есдүгээр сарын 23-ны билгийн тооллоор 15-ны билигт сайн өдөр хуримлажээ.

Өчигдөр болсон “Шинэ үе” продакшны “Хайраа хайрыгаа хайраараа хайрлаач” шоу тоглолтын төгсгөлд тус продакшны захирал, жүжигчин Н.Ариунболд “Өнөөдөр есдүгээр сарын 23-ны өдөр. Энэ сайхан өдөр, яг одооноос хэдхэн цагийн өмнө манай Отгоо хуримаа хийсэн юм” хэмээн МҮЭСТО-д тус хамтлагийн хошин шоу тоглолтыг үзэхээр цугласан үзэгч, фенүүддээ ам алдсан юм. 

Залуу хосуудад аз жаргал хүсье.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж