”Оюутан мисс-2010” ирэх сард болно

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

”Оюутан мисс-2010” ирэх сард болно

Монголын сайхан бүсгүй шалгаруулах "Мисс Монголиа-2010" тэмцээн хэдхэн хоногийн өмнө болж, шилдгүүдээ шалгаруулсан. Харин "Монголын оюутны холбоо", "Ваrlеу"клуб хамтран ирэх сарын 1-нээс 28-ны хооронд "Оюутан мисс-2010" тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Уг тэмцээнд  их, дээд сургуулийн оюутан охид бүсгүйчүүд оролцох боломжтой бөгөөд гурван үе шаттай явагдана. Хамгийн эхний шалгаруулалт аравдугаар сарын 7-нд болж, тэнцсэн охидууд "Оюутан мисс 2010” тэмцээнд оролцох эрхээ авах юм. Энэхүү тэмцээний ялагч болсон бүсгүйн төгсөх хүртэлх сургалтын төлбөрийг даах ба эхний гурван байрт орсон миссүүд олон улсын тэмцээнд оролцох эрхээр шагнагдах аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж