Аяган хэлбэртэй өрмөнцөр хийдэг машин бүтээв

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Аяган хэлбэртэй өрмөнцөр хийдэг машин бүтээв

Waffler хэмээх нэртэй аяган хэлбэртэй өрмөнцөр хийдэг зориулалтын жижиг машин бүтээжээ. Уг машин нь зориулалтын аяга хэлбэрийн хэвтэй учир энгийн хавтгай өрмөнцрийн оронд аяган хэлбэртэйг хийж, төрөл бүрийн зайрмаг, жимс зэргийг дүүргэн бүр ч амттай болгох боломжтой юм. Мөн аяган хэвнүүдийг авч, энгийн хавтгай, дугуй хэлбэртэй өрмөнцөр хийсэн ч болох гэнэ. Гал тогооны хэрэгсэл үйлдвэрлэгч Quirky компанийн гаргаж буй нэг удаадаа дөрвөн ширхэг өрмөнцөр хийх боломжтой Waffler машин нь 68 ам.долларын үнэтэй ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж