А.Сүхбат аварга цагаан хоолтон болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

А.Сүхбат аварга цагаан хоолтон болжээ

Цагтаа эр бяр, уран мэхийг гайхууланхан барилддаг байсан А.Сүхбат
аварга цагаан хоолтон болсон гэнэ. Тэрбээр мах идэлгүй бүтэн жил
болжээ. Өнгөрсөн сар шинийн баяраар Д.Баянмөнх аварга хүргэндээ зориулж
ногоотой бууз хүртэл хийж өгсөн сурагтай. Өдгөө “Олимп” сургуулийн
захирал А.Сүхбат аваргыг эхнэр Баясгалангаасаа салсан тухай мэдээлэл
шар хэвлэлүүдээр цацагдсан ч даян аварга Г.Өсөхбаярын цолны найранд
эхнэрээ дагуулан ирснээр бүгдийн амыг хаасан. Ямартай ч сүүлийн
жилүүдэд манай улсад цагаан хоолтнууд их болсон. Цагаан хоолтнууд ч нэг
шинэ гишүүнтэй болсондоо баяртай байгаа гэнэ.
 
М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж