С.В.Паушок Монголын сэтгүүлчдийг урьжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

С.В.Паушок Монголын сэтгүүлчдийг урьжээ

“Алтан дорнод Монгол” гэх цуутай компанийн захирал Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд урилга илгээсэн байна. Монголын өдөр тутмын хэд хэдэн сонины нэр заан илгээсэн энэхүү урилгаар ОХУ-ыг зорих сэтгүүлчдийн зардлыг тус компанийн захирал С.В.Паушок хувиасаа гаргаж байгаа ажээ. Монгол Улсын Засгийн газарт ялгаварлуулсандаа гоморхсон тэрбээр Монголын сэтгүүлчдэд сэтгэлээ нээхээр шийдэв үү, өөр ямар нэгэн сенсааци дэлгэх нь үү гэдэг нь тун удахгүй тодрох нь ойлгомжтой. С.В.Паушокийн урилгатай сэтгүүлчид эх орноосоо хараахан мордоогүй байгаа ажээ.
Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж