Бэкхэм шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Бэкхэм шүүхэд ханджээ

Английн шилдэг хөлбөмбөгч Дэвид Бэкхэм хувийнх нь амьдралын талаар худал, хуурмаг мэдээлэл нийтэлсэн хэмээн Америкийн сэтгүүлийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Бэкхэмийн төлөөлөгчид сэтгүүлд хэвлэгдсэн материал нь бодит байдлаас хол тасархай, үнэхээр инээдтэй, гэдгийг хэлээд “Сэтгүүл хэвлэгдэхээс өмнө энэ мэдээлэл эндүү ташаа гэдгийг сэтгүүлийнхэнд мэдэгдсэн байсан” тухай ярьжээ. Тэд “Харамсалтай нь, бид ийм л ертөнцөд амьдарч байна. Хэвлэл, мэдээллээр худал хуурмаг мэдээлэл цацагдаж, тэд өөрсдөө ямар нэг хариуцлага хүлээдэггүй” гэсэн байна.

2007 оны наймдугаар сард Нью-Йоркт Бэкхэмийг өөр эмэгтэйтэй холбогдсон талаар Америкийн долоо хоног тутмын In Touch сэтгүүлд нийтлэгдсэн материалын улмаас Бэкхэм ийнхүү шүүхэд хандах болжээ. Түүнчлэн өнгөрсөн жил мөн Daily Star сонинд Бэкхэмийг нэгэн модель бүсгүй хандарсан гэх худал мэдээлэл цацаж, улмаар хөлбөмбөгч шүүхэд хандан, нэр төрөө сэргээлгэж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж