Эрчүүдийн шивээс юу илэрхийлдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн шивээс юу илэрхийлдэг вэ?

Эмэгтэй хүний нэр  
Хайртай бүсгүйнхээ нэрийг шивсэн эр романтик  төдийгүй  үүнийгээ бусдад харуулахаас айдаггүй.  Харин тэр шивээс нь бүсгүй таны нэр биш бол хуруунд чинь  бөгж зүүхээс өмнө шивээсийг нь арилгуулж, эсвэл бөгжийг нь буцааж өгсөн нь дээр.

Өөрийн нэр
Өөрийнхөө нэрийг мартчихна  гэж санаа  зовсон юм болов уу гэж та бодож байна уу ?  Өөрийнхөө нэрийг шивдэг эрчүүд өөртөө хайртай хүмүүс байдаг.  Тэд хүссэнээ хийх дуртай.

Бахархдаг зүйл
Олимпын аварга  Майкл Пелпс спортын амжилтаа   илэрхийлсэн олимпын  цагирагийг  шивсэн.  Мэдээж 14 алтан медалийн эзэнд ийм бахархал байлгүй яахав. Гэхдээ ийм шивээсийг  нь өөртөө хайртай хүмүүсийн  шивээс гэдэг аж.  
Ээж

Ээж гэсэн шивээстэй эрчүүд ээжийн эрх танхил хүү хэвээр байдаг.  Шивээсэнд дуртай ээжүүд маш ховор болохоор өөрсдийг нь ийм  загвараар  “алдаршуулахад” тэд дургүйцдэг нь мэдээж. 

Хүүхдийн толгой
Ийм төрлийн шивээс  уг хүний өр нимгэн, зөөлөн зантайг илэрхийлдэг.  Гэхдээ тэд  хүүхдээ өсч том болоход нь өндрийг нь хэмждэгтэй адил  шивээсээ шинэчилдэг үгүйг мэдэхгүй.

Нулимсан дусал
Ийм шивээс заримдаа  гоё, бас аймшигтай санагддаг.  Нулимс  үхэл хагацалыг илэрхийлдэг.  Хэрэв дөнгөж танилцсан залуу чинь ийм шивээстэй бол болзоонд явахаасаа өмнө шивээс нь ямар бэлгэдэлтэйг асуугаарай. 

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж