
Аймгийн хэмжээнд нийт долоон удаагийн гал түймэр гарч, Гал унтраах ангиуд хоёр удаагийн гал дээр байлдааны тархалт хийн ажиллаж, иргэд таван гал түймрийг унтраажээ. Гал түймрийг унтраахад 83,4 литр шатахуун, 13 тн ус зарцуулсан гэнэ. Гарсан гал түймрийг шалтгааныг нөхцлөөр нь ангилбал, цахилгааны зөрчлөөс гурав, пийшин зуух, яндангийн цонолтоос хоёр, ил задгай хаясан үнс, нурамнаас нэг, насанд хүрээгүй хүүхдийн болгоомжгүй үйлдлээс болж нэг гал гарчээ.
Г.Дарь