“Голдман сакс”-ын асуудлаар мэдээлэл өгөх цаг нь болоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

“Голдман сакс”-ын асуудлаар мэдээлэл өгөх цаг нь болоогүй гэв

Олон-Овоотын алтны уурхайн лицензийг барьцаалан “Монгол газар” компанид зээл олгосон “Голдман сакс” хөрөнгө оруулалтын банкныхан олон улсын арбитрын шүүхэд хандаж магадгүй талаар бид өчигдөр мэдээлсэн. Голдман саксын энэхүү “сануулга” хэзээ хэнд ирсэн болоод энэ асуудал хэр ноцтой байгааг бид Хууль зүй дотоод хэргийн яамны мэргэжилтнээс тодруулахад “Голдман сакс” компаниас гуравдугаар сарын 5-ны өдөр албан бичиг ирсэн. Энэхүү албан бичигт хариу өгөх талаар манай яам болон Эрдэс баялаг эрчим хүчний яамныхан хамтран ажиллаж байна. Одоогоор ямар хариу өгөхийг хэлэхэд эрт байна. Асуудал юунаас эхтэй, хэрхэн өрнөснийг нарийвчлан судлах ёстой. Үүний дараа хэвэлэлийнхэнд ч мэдээлэл өгнө” гэлээ.
Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж