Porsche 911 Speedster 2011-ийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Porsche 911 Speedster 2011-ийг танилцуулав

Удахгүй эхлэх Парисын мото шоуны үеэр Porsche 911 Speedster 2011 машинаа олон нийтийн өмнө ил гаргахаар амласан Германы авто үйлдвэрлэгч Porsche энэхүү төмөр хөлгийнхөө талаар анх удаагаа ам алдлаа.

Porsche 356 Speedster загварын төмөр хөлгийг залгамжлан тус нэрээр худалдаанд гарч буй анхны автомашин нь энэ бөгөөд дэлхийн хэмжээнд ердөө 356 ширхгийг л худалдаалах юм.

Porsche Exclusive-ийн 25 жилийн ойн баярт зориулан энэхүү конвертибл буюу эвхэгддэг дээвэртэй Porsche 911 Speedster нь аэродинамик их биетэй, хар өнгийн тоноглолуудтай, харин интерьерийн хувьд хар болон цэнхэр өнгө хосолсон арьсан доторлогоотой ажээ. Түүнчлэн 402 морины хүчин чадалтай, 3,8 литрийн зургаан цилиндртэй хөдөлгүүртэй юм. Ирэх арванхоёрдугаар сараас эхлэн худалдаалагдаж эхлэх Porsche 911 Speedster 2011 201 мянган еврогийн үнэтэй ажээ.

С.Цэлмэг

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Фото цомгийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж