”Шар тэнгисийн тарчлаан” комикс ном нэгийг бодуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

”Шар тэнгисийн тарчлаан” комикс ном нэгийг бодуулна

МЗЭ-ийн болон “Гэгээн муза” наадмын шагналт сэтгүүлч, зохиолч шагналт
зохиолч Б.Галааридын "Шар тэнгисийн тарчлаан" жүжиг хүүхэд залуучуудад
зориулсан комикс ном хэлбэрээр өнгөрсөн долдугаар сард худалдаанд
гарсан билээ. Тус комик номыг  Швейцарийн хөгжлийн агентлагийн
“Цөлжилтийг сааруулах төсөл”-өөс санхүүжүүлэн, "Цалиг" хэвлэлийн
газраас хэвлэн гаргажээ.  Уг номын зургийг А.Амарсайхан гүйцэтгэсэн ба
зураач А.Баярсайхан зарим нэг хэсгийн зургийг хийж хамтран ажиллажээ.
Номын дизайнераар Ц.Намбаяр ажилласан байна.
Энэхүү номыг номын дэлгүүрүүдээр худалдаанд гаргаад байгаа ба та хүүхэддээ байгаль дэлхийгээ хайрлах ухамсар суулгах, шавхагдах нөөцийг хайрлаж, хямагдах талаар ойлголттой болгохыг хүсвэл заавал уншуулаарай.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж