Ermenegildo Zegna 22500 долларын эрэгтэй хослол хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Ermenegildo Zegna 22500 долларын эрэгтэй хослол хийнэ

Тансаг зэрэглэлийн эрэгтэй костюм, хослол хийдэг Италийн алдарт Ermenegildo Zegna загварын ордон жил бүр хамгийн нимгэн, зөөлөн ноосыг гаргаж авах уралдааныг зохион байгуулдаг. Энэ уламжлал 2002 оноос хойш тогтсон байсан билээ. Эцэст нь тэд одоо найман жилийн турш олж авсан хамгийн шилдэг технологио ашиглан хамгийн нимгэн, хамгийн зөөлөн, дээд зэргийн тансаг эрэгтэй хослол хийхээр болоод байна. Тодруулбал, энэ хугацаанд жил бүр шалгарч байсан ноосон материалуудаа нэгтгэн дундаас нь байж болох хамгийн сайн ноосыг гаргаж авах гэнэ. Ermenegildo Zegna энэхүү материалаараа ердөө 20 ширхэг эрэгтэй хослол хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд тус бүрийн зарагдах үнэ нь 2250
ам.доллар байх аж. Нэг хослол бүтээхийн тулд 330 хүн 18 цагийн турш тасралтгүй ажиллах шаардлагатай байна. Ингэж их хөлс, хөдөлмөрөөр бүтэх уг хослолын ноосон материал нь дэлхий дээрх хамгийн хөнгөн ноос болох гэнэ. 11.1 микронс буюу хүний үсний ширхэгээс 10 дахин нарийн ширхэг бүхий ноос гээд бодохоор гайхалтай байгаа биз? Ингэхэд таны өмсдөг хослолуудын ноосны ширхэг хэр бүдүүн бэ???
Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж