Cheryl Cole дахин шинэ дуу гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Cheryl Cole дахин шинэ дуу гаргалаа

“X Factor”-ын шүүгч, “Girls Aloud”-ын хамтлагийн экс дуучин Cheryl Cole
“Promise This” нэртэй шинэхэн синглээ өнгөрсөн долоо хоногт гаргасан.
Тэрбээр уг дууныхаа видео клипэнд балетчин бүсгүй болон тоглосон бөгөөд
үнэхээр гайхалтай дуу болж чадсан байна хэмээн фэнүүд нь үнэлээд
байгаа. Харин тэрбээр энэ долоо хоногт “The Flood” нэртэй шинэхэн дуугаа
хүргэжээ. Эдгээр дуунууд нь түүний хоёр дахь цомогт нь орж байгаа ба
цомгоо ирэх арваннэгдүгээр сарын 1-нд худалдаанд гаргана хэмээн
мэдэгдээд байгаа.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж