Сэтгэлд дэнлүү асаасан тэр нэгэн бүсгүйд
Сэмхэн дэндүү дассандаа тийм гэхийн аргагүйгээр
Зөөлөн гуниг сэтгэлд хөглөрсөн тэр үдшээр
Зөрөөд өнгөрөхдөө намайг сохлоод орхисондоо тэр бүсгүй
Хожмын өдөр дахин таарахдаа нүдээ аваарай гэсэн шиг
Хонгорхон мишээл нүүрэндээ тодруулаад хэнэггүй зөрөхөд чинь
Араас чинь дуудаж яриа өдсөндөө би одоо ч харамсдаггүй ээ
Амьдралдаа гаргасан шийдвэрүүдээс минь алдаагүй нь тэр байсан
Хачин чамин үг хэлж нялуураагүй болохоор
Хайрын амтат баланд бялуураагүй болохоор