
Мексикийн аюулаас хамгаалах байгууллагын төлөөлөгч Алехандро Поири Efe агентлагийн сурвалжлагчийн тавьсан асуултын хариу болгон Колумби улс зэвсэгт босогчдын удирдагч партизаныг устгасан явдал чухал ач холбогдолтой боллоо гэж мэдэгдсэн байна. Тэрээр зэвсэгч босогчдын удирдагчийг устгасан нь бүс нутгийн хэмжээний чухал үйл явдал юм гэж цохон тэмдэглэсэн байна.
“Содомагийн дайралт” хэмээх нууц нэрийн дор Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчний төв штабын эсрэг хийсэн дайралтаар 45 жилийн турш зэвсэг барин тэмцэж ирсэн энэ байгууллагын цэргийн гол удирдагчийг устгасан нь зэвсэгт босогчдын хувьд хүнд цохилт болсон гэж үзэж байгаа юм байна. Зэвсэгт босогчдын удирдагчтай хамт 20 гаруй партизануудыг устгасан гэж мэдээлсэн байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг