Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Nicole удахгүй гэрлэнэ

Алдарт “Pussycat Dolls” хамтлагийн дуучин Nicole Scherzinger удахгүй гэрлэх тухайгаа зарлажээ. Тэрбээр найз залуу Lewis Hamilton-ыг энэ дэлхийн хамгийн дур булаам найз залуу гэж нэрлээд “Бид удахгүй гэрлэнэ. Би түүний эхнэр болно гэдэгтээ отгхон ч эргэлзэхгүй байна. Би өөрийгөө үнэхээр азтай бүсгүй гэж боддог. Тэр намайг яг л дотор минь орсон юм шиг мэдэрдэг. Бид хүүхэдтэй болохоосоо өмнө гэрлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тиймээс бидний гэрлэлтийн мэдээ удахгүй та бүхний сонорт хүрэх болно. Бид хүүхдийн тухай маш их ярьдаг. Өөрсдийгөө тун сайн аав, ээж болно гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн ярьжээ.
Мөн Nicole Scherzinger эрчүүдийн дуртай “Maxim” сэтгүүлийн ирэх
сарын дугаарын нүүр хуудсыг чимжээ. Нойтон майк өмсч биеийнхээ галбирыг
илүүтэй тодотгон харуулсан 31 настай дуучин бүсгүй сэтгүүлд өгсөн
ярилцлагадаа өөрийнхөө урьд өмнө ярьж байгаагүй олон сонирхолтой
зүйлсийг ярьсан байна. Түүнээс хамгийн дуртай эмэгтэй хүнийг нь
сонирхон асуухад Nicole жүжигчин Halle Berry-г эргэлзэлгүй нэрлэжээ.
Үүнийгээ тэр “Halle Berry байгалиасаа гоо үзэсгэлэнтэй эмэгтэй. Түүнд
ямар ч нэмэлт гоо сайхны мэс ажилбар шаардлагагүй. Би түүний
инээмсэглэлд дуртай” гэж тайлбарласан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж