Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Би чинийх биш

Улаахан уруулаа баланд дүрж

Учирч үзээгүй залуугийн зүрхэн дээр үнсье

Уулзсан болзоо минийх байсан

Уучлаарай би чинийх биш

Сэвэлзтэл алхаж зүрх тогшихдоо

Салхины зараал гэдгээ чи мэдээгүй

Аальхан яриатай гэмгүйхэн болзоог

Амьдралаа өнгөлөх гэж би өөртөө захиалсан

Дулаахан харцаа хайраар гэрэлтүүлж

Дурлаж мэдэхгүй залуугийн хүйтэн гарыг бүлээсгэе

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж