Хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байна

Дорнод аймагт энэ сарын 22-ний өдрийн байдлаар зургаан сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчний 18 голомтод байгаа 124 өрхийн 62.5 мянга гаруй малаас 2482 нь өвчлөөд байна. Үүнээс 1175 өвчилсөн малыг устгалд оруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна. Халдварт өвчинтэй тэмцэх зургаан хээрийн штаб  өвчлөлийн 18 голомтод ариутгалын 46 постод 558 хүн, 149 автомашин, техник ажиллаж байна.  Дорнод, Сүхбаатар аймаг гараад буй малын гоц халдварт шүлхий өвчнийг зээрийн сүрэг тарааж байна гэж сүүлийн үед мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Тус аймгийн нутагт дэвсгэрт 800 мянган зээр байна гэсэн тооцоо судалгаа байгаа хэдий боловч бүх зээрээс халдвар илэрч байгаа эсэхэд орон нутгийн удирдлагууд эргэлзэж байна. Мөн халдварт өвчнийг бууруулах, таслан зогсооход хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд энэ асуудлаа Улсын Онцгой комиссд хүргүүлээд байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж