Виржиниа мужид гэмтэн эмэгтэйг цаазаар авна

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Виржиниа мужид гэмтэн эмэгтэйг цаазаар авна

АНУ-ийн Виржиниа мужийн иргэн Тереса Лэвайсийг цаазаар авахаар зэхэж байгаа бөгөөд тэрээр АНУ-д сүүлийн 5 жилд, мөн Виржиниа мужид 1912 оноос хойших анхны цаазын ял авсан эмэгтэй болж байна.

Лэвайс өөрийн нөхөр болон дагавар хүүгээ алах гэж хуйвалдаан зохиосон гэж хэргээ хүлээсэн ба тэрээр 41 настай аж. Тэрээр өөрийн гэр бүлээ алуулахын тулд секс болон бэлэн мөнгө хэрэглэн хөлсний алуурчинг хөлсөлсөн аж.

Европын Холбооны гаргасан хуваарийн дагуу Лэвайс 21 цагт үхэлд хүргэх тарилга хийлгэх юм байна.

Тэрээр тарилга хийлгэх Виржиниа мужийн Грийнсвиллийн Шийдвэр гүйцэтгүүлэх төвд өөрийн хамаатнууд болон найзуудтай нэг өдрийг хамт өнгөрүүлсэн бөгөөд тэрээр хамгийн сүүлчийн зоог болох тахианы хоёр шарсан хөл, төмсний нухаш, нэг хэрчим Герман бялуу бас нэг хэрчим алимны бялуу болон Dr Pepper гэдэг ундаа авахыг хүссэн гэж шоронгийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

2002 оны аравдугаар сарын  30ны өдөр Лэвайс гэрийнхээ хаалгыг хөлсний алуурчид болох Матйэв Шаллэнбэрг болон Родни Фуллэрд нарт онгойлгож өгсөн бөгөөд хэсэг хугацааны дараа түүний нөхөр 51 настай Жулиан Лэвайс мөн түүний дагавар хүү 25 настай Чарлез Лэвайс нарын цогцосыг Виржиниа мужийн цагдаа нар олжээ.

Тэрээр өөрийн нөхрийнхөө хөрөнгийг мөн дагавар хүүгийнхээ амь насны даатгалын мөнгийг авах гэж аллага зохион байгуулсан ба тэрээр эдгээр мөнгөнөөс алуурчдад төлбөр төлжээ.

Хөлсний алуурчид болох Шаллэнбэрг, Фуллэр аль аль нь бүх насаараа хоригдох ял авсан ба Шаллэнбэрг нь 2006 онд амиа хорлосон байна. Виржиниа муж нь цаазын ялаар шийтгэдгээрээ АНУ-д хоёрдугаарт ордог.

Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж