Элчин сайд нарт өргөмжлөл гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Элчин сайд нарт өргөмжлөл гардуулав

Өнгөрсөн өвөл манай оронд зуд нүүрлэж, малчид олон сая малаа алдсан билээ. Өвөл хаврын  хүнд хэцүү үед сэтгэл санаа болон эд материалын тусламж үзүүлэн, дэмжсэн зарим хүмүүстэй Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр өчигдөр уулзсан байна. Тэрбээр зудын хүнд үед тусламжийн гараа сунгасан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кидокоро Такүо, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Асим Арар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юү Хунг Яао, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч С.Синаноглу, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч А.Рутенберг нарт Онцгой байдлын ерөнхий газрын нэрэмжит  өргөмжлөл гардуулжээ.

Д.Цэц           

        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж