
Бекхэмийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “Харамсалтай нь бид нар сэтгүүлд худлаа мэдээлэл гаргаж болдог, тэгээд түүнийгээ зүгээр л өнгөрдөг гэж боддог хорвоод амьдарч байна” гэсэн байна. 2007 онд Бекхэмийг Ирма Ричи хэмээх эмэгтэйтэй холбогдож байсан гэх цуурхал гарч байсан бөгөөд саяхан Ирма Ричи нь In Touch сэтгүүлд тус хэрэг явдлын тухай дахин мэдээлэл өгсөнийг Бекхам ийнхүү үгүйсгэж байна
Мөн өнгөрсөн жил Daily Star сонин Бэкхамийг нэгэн загвар өмсөгчтэй явалддаг гэж мэдээлэл гарган тэрээр гүтгэлгээс үүсэлтэй нөхөн олговор авч байжээ.
1999 онд Manchester United багын экс гишүүн нь хуучин Spice Girl хамтлагийн гишүүн Викториа Бэкхамтай гэрлэсэн юм.
Б.Билгүүн