
Одоогоор 42 хүн сураггүй болоод байгаа бөгөөд сая хоёр зуун мянга гаруй хүмүүс уг гамшигт өртөн нам дор орших газруудад амьдарч байгаа 98000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Уг үерт Гуандоун болон Фужиан бүс нутгууд өртөөд байгаа юм. Шуурган бороо болон хөрсний нуралтаас үүдсэн гамшгуудаас болж 4200 хүн гэр оронгүй болж 48700 га газар усанд автаад байгаа бөгөөд 2 тэрбум гаран юань буюу 300 сая ам.долларын бодит хохирол учраад байгаа юм.
Майхан, хувцас, хөнжил, савтай ус болон будаа зэргийг гамшигийн бүс нутагт Пүрэв гаригт онгоцоор илгээсэн гэж албаныхан мэдэгдлээ.
Фанапи нь энэ жил Хятадад болж байгаа арваннэг дэхь хар салхи бөгөөд хамгийн хүчтэй нь гэж тооцогдож байна. Даваа гаригийн өглөөнөөс эхэлсэн энэ салхи эхлээд Фужианий бүс нутагт дараа нь Гуандунь бүс нутагт гамшиг учруулж байна.