Автобустай мөргөлджээ: Нийслэлийн Сүхбатаар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцэсийн буудлын “Хаан банк”-ны хажуу талын зам дээр 03-40 УБЧ улсын дугаартай Автобус-3 ХК-ийн “DEOWOO” загварын том оворын автобус, 53-01 УБЕ улсын дугаартай “SUZUKI EYERY” загварын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас “SUZUKI EYERY” загварын автомашины жолооч нь хавчуулагдан гарч чадахгүй байсныг гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн байна. Мөн таван хүн хүнд хөнгөн гэмтсэн байсныг эмч аврагч тэргүүн дэслэгч Л.Мөнхбаатар эмнэлгийн анхны тусламж үзүүлж Яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.
Долоог сартай хүүхдээ орхиод хаалгаа хаачихжээ: Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, СОТ-ийн IV дүгээр байрны нэгдүгээр орцонд долоонсартай хүүхдээ гэртээ орхиод хаалгаа хаачихлаа дуудлагын дагуу уг айлын хаалгыг онгойлгож өгсөн байна.
П.Наран