Song Hye Kyo продюсерийн дүрийг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Song Hye Kyo продюсерийн дүрийг бүтээнэ

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Song Hye Kyo Солонгосын кино урлагт эргэн ирлээ. Тэрбээр найруулагч Lee Jeong Hyang-ийн шинэ кинонд тоглохоор болсон байна. Гэвч жүжигчин Song Hye Kyo нь одоогоор БНХАУ-ын кинонд тоглож байгаа бөгөөд ирэх аравдугаар сард эх орондоо ирж шинэ киноны ажилдаа орох гэнэ. Найман жилийн өмнө дэлгэцнээ гарсан найруулагч Lee Jeong Hyang-ийн “The Way Home” кинонд ажилласан баг бүрэлдэхүүн энэ удаад хамтран ажиллахаар болсон байна. Одоогоор кинонд “Nobody Somebody” гэх нэрийг өгөхөөр ярилцаж байгаа аж. Энэхүү шинэ кинонд жүжигчин Song Hye Kyo сүйт залуугаа автомашины ослоор алдсан продюсер эмэгтэйн дүрийг бүтээх юм байна.

Сонирхуулахад жүжигчин Song Hye Kyo нь хамгийн сүүлд 2007 онд “Hwangjin-Y” кинонд тоглосон юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж