Шатарчид гуравдугаар өрөгт хожлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Шатарчид гуравдугаар өрөгт хожлоо

Дэлхийн шатрын 39-р олимпиад ОХУ-ын Ханты-Мансийск хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний гурав дахь өргийн тоглолтууд манай эрэгтэй шатарчид Бангладеш, харин эмэгтэйчүүд Өмнөд Африкийн баг тамирчидтай оюун ухаанаа өрсөлдүүлжээ.

Б.Мөнгөнтуул, У.Лхамсүрэн, А.Энхтуул болон Б.Анхчимэг нарын бүрэлдэхүүнтэй тоглосон Монголын эмэгтэй шатарчид өчигдрийн өрөгт бүгд хожсоноор Өмнөд Африкийн багийг нийлбэр дүнгээр 4:0-ээр хожсон байна.

Харин эрэгтэй шатарчдаас Б.Гүндаваа Бангладешийн шатарчин Минхазуддин Ахмедтай тоглож, тэнцсэн бол Н.Баттулга, Б.Хатанбаатар нар өрсөлдөгчөө хожиж, харин Ц.Батчулуун хожигдсоноор нийлбэр дүнгээр 2,5:1,5 оноогоор хожжээ.

Өнөөдөр олимпиадын дөрөвдүгээр өргийн тоглолтууд болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж