Эмэгтэйчүүдийн хөлийн хуруу юу өгүүлнэ вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн хөлийн хуруу юу өгүүлнэ вэ?

Британийн нэртэй эмч-гомеопат буюу зугуухан эмчилгээний мэргэжилтэн Имре Соможи 15 жилийн турш үзэж буй эмэгтэйчүүдийнхээ хөлийг судалж байна. Түүний судалгаа нь алдаршин сэтгэл зүйчид ба сексологчид түүнийг нь сонирхох болжээ. Докторын дүгнэлт эрчүүдэд ч хэрэгтэй байж болох юм.
Эмэгтэй хүний зан араншинг тодорхойлоход хөлийнх нь хурууг сайтар шинжлээд үзэх хэрэгтэй гэж доктор Соможи үзэж байна.

Доктор Соможийн дүгнэлт:
Туйлын төгс сайн харагдах хөлийн ул нь олигтой биш, харин олиггүй зангаа нуух гэсэн далдлал.
Бие биедээ наалдсан хэлхсэн шүр шиг хуруунууд нь амьдралын тогтсон зуршилгүйг илтгэнэ. Нэг үгээр бол эр хүнийг гэртээ татаад мөлждөг бэртэгчин эмэгтэй юм. Ор дэрний ажилдаа ч хязгаарлалттай. Гэр бүлийн амьдралдаа сексийн сонирхол муутай. Харин нөхрийгөө сексээр дарамталж чадах хүн. Үүнд бас эерэг үнэлгээ бий. Тэрбээр зохион байгуулалт сайтай, хүнд уруу татагдахааргүй хүн.

Чигчий хурууг онцгой анхаар
“Хэрэв тэр нь өөгүй тэгш чигчий хуруутай эмэгтэйчүүд сексийг байх ёстой зүйлээс гадна зугаатай” гэж боддог хэмээн Соможи доктор хэлж байна. Мөн  “Орондоо элдвийг сэднэ, тачаангуй, найланхай. Хамтрагчаа ер бусын өхөөрдлөөр татаж чадна” гэв.   Үеэрээ нугаларч, бага зэрэг муруйсан чигчий хуруутай бол сексийг гол гэж үздэггүй. Хурууны сүүлчийн үе нь хумс тийшээгээ шөвгөр чигчий нь эмэгтэй хүний гормон-экстрогенийг залуу насандаа ихээр ялгаруулж байсан гэсэн үг гэнэ. Гормоны илүүдэл ясыг томруулдаг ба тэр шинж чигчий хуруунд их илэрсэн нь тэр. Тийм хурууны эзэгтэй сексийн нэг хамтрагчтай байж чаддаггүй ажээ.

Хэтэрхий том ба бүдүүн эрхий хуруу нь чалчаагийн шинж
Хачирхалтай нь эрхий хуруу хэлний аппараттай АН2К генийг хамаатан болгож өгдөг. Энэ ген нь хэл яриаг хариуцсан тархины хэсгийн мэдрэлийн махбодийг бүрэлдүүлэхээс гадна эрхий хурууны булчинг “ургуулж өгдөг” мэдрэлийн сэмээлтсийг хариуцжээ. Ингэхээр хэт нарийхан эрхий хуруу нь эсрэгээр бүрэг болгодог байна.

Долоовор “үнэнчийн” шинжийг илэрхийлнэ
Долоовор хуруу нь эрхийгээсээ урт байгаа эмэгтэйчүүдэд өөрийн хөрөнгө гэсэн  мэдрэмж хүчтэй хөгжсөн байдаг аж. Тэр нь эргээд эрэгтэйчүүддээ нөлөөлдөг. Тийм эмэгтэйгээс салж хагацахад хэцүү. Тэр таныг үхэн хатан хамгаалж алдахгүйг хичээнэ. Дуулиан шуугиан, мөрдөлт, хуйвалдаанаас ихээхэн болгоомжлох хэрэгтэй.

Бараг зэрэгцсэн, наалдсан муруй хуруунууд
Зан араншин тэгш биш, хов живд дуртай, ялихгүй юмнаас ямааны гарз гаргахаас буцахгүй хүмүүс л ийм хуруунуудтай байдаг гэнэ. Ийм хуруутай эмэгтэйчүүдээс холхон явж, зөвхөн тэгш хуруутай эмэгтэйчүүдийг сонгоорой. Хөлийн хурууны нарийнхан яс нь ийм хүмүүсийн ихээр ялгаруулдаг нонадреналины илүүдэл ихтэйн шинж юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж