Л.Гүндалай гишүүн говийнхныг уяраажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай гишүүн говийнхныг уяраажээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дотроос хөдөөгийн сонгогчдын
сэтгэлийг хамгийн ихээр “эзэмддэг” нь Л.Гүндалай гишүүн тул нөхөд нь
түүнийг орон нутгаар дагуулж явахдаа тун дуртай байдаг гэдэг. Саяхан
түүнийг намын нөхөд нь Өмнөговь аймагт зохион байгуулсан төвийн бүсийн
чуулга уулзалтад дагуулж очсон бөгөөд итгэлийг нь ч алдсангүй,
говийнхныг хөгжөөгөөд авчээ. Түүний хувьд Ардчилсан нам бол мөнхийн
сонголт нь байж. Залуу насны ааг омог, давилуун зангаасаа болж, Ард
түмний нам гээчийг байгуулж, төөрөлдөж явсан ч төөрсөөр төрөлдөө гэдэг
шиг төрхөмдөө буцаад ирсэн нь их хувь заяа гэнэ шүү. Одоо түүний хувьд
өөр нам, эвсэл холбоод руу гүйж, хөл алдахгүй, зөвхөн Ардчилсан намын
гишүүн Л.Гүндалайгаараа үлдэж, ард түмнийхээ төлөө тэмцдэг цогтой халуун
тэмцэгч байхаа илэрхийлсэн нь, говийнхны өрөвч зөөлөн сэтгэлийг
уяраахад хүргэжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж