
Энэ долоо хоногийн гол үүрэг нь таны хувьд хувийн харилцаагаа бэхжүүлэх. Та одоо харилцаа бага зэрэг хүйтэрч буйг анзаарч байгаа учраас танд зөв шийдвэр гаргах нөхцөл олгож байна. Бусдын зөвлөгөө танд тус болохгүй. Мөн энэ хугацаанд өөрийн эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс гадна мэргэжлийн эмчид хандвал тэнд тустай.
Taurus-үхэр, 20.04-20.05
Ажилдаа амжилт гаргахын тулд хувийн сахилга бат, хариуцлага хэрэгтэйг од гаригсийн байрлал өгүүлж байна. Ажилдаа бүтээлчээр хандах нь хүндрэлтэй болсон мэт сэтгэгдэл төрж магадгүй. Харин энэ хугацаанд дараалалтай, тодорхой зааврын дагуух ажил яг таарч байгаа юм. Хувийн харилцаанд олон өнгөц, яаруу сандруу зүйл ихээр гарч ирнэ.
Gemini-Ихэр, 21.05-21.06
Романтик харилцаагаа тогтворжуулах хүчтэй эрмэлзэл танд гарч ирэх бололтой. Энэ хугацаанд шинэ харилцаа тогтооход ухаалаг хандах учраас үүссэн харилцаа удаан, тогтвортой байх болох юм. Мөн энэ үеэр хүүхдүүдийн хүмүүжилд сайн байх бөгөөд тэдэнтэй ойлголцоход амар байна. Гэр бүлийн асуудал шийдэхэд тааламжтай биш харин ажилдаа бол нухацтай хандах хэрэгтэй.
Cancer-Мэлхий, 22.06-22.07
Та гэр бүлийнхээ түүхийг сонирхож эхэлнэ. Өвөө, эмээгээсээ гэр бүлийнхээ талаар өнгөрсөн түүхийг сонсвол танд хэрэгтэй бөгөөд таатай. Гэр орны дотоод өөрчлөлт ба үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажлыг амжуулах хэрэгтэй. Энэ долоо хоногт аян замд гарахаар төлөвлөсний хэрэггүй. Аль болох их зүйл мэднэ гээд өөртөө хэт ачаалал өгч болохгүй.
Leo-Арслан, 23.07-22.08
Таны дуу цөөрч, чинь өнгөц харсан хүн бүрэг гэхээр үе ирж байна. Ер нь бол хэтэрхий олон үгтэй байх нь сөрөг нөлөө дагуулах хандлагатай. Таны хэлсэн цөөн үгс нэлээд жинтэй сонсогдох болно. Шууд дуугаа хураахад хэцүү учир хэлэх үгээ цэгнэ. Долоо хоногтоо санхүү асуудлаар оролдоод хэрэггүй. Энэ үеэр хөрөнгө оруулалт хийнэ гэсэн шийдвэр гаргаад тусыг үл олно.
Virgo-Охин, 23.08-22.09
Хувийн мөнгөө ашигтай зарцуулах боломжийг танд өгч байна. Учир нь таны юунд мөнгөө зарлагадах, илүү хямгач байх мэдрэмж сайжирчээ. Тааламжтай биш ч гэсэн элдэв адал явдал хувийн харилцаанд их байх үе. Таны нөгөө тал хэтэрхий чөлөөтэй байж харилцаанд чинь элдэв сөрөг нөлөөг гаргаж магадгүй. Асуудалд нухацтай хандаж яаран шийдвэр гаргахаас болгоомжил.
Libra-Жинлүүр, 23.09-23.10
Долоо хоногт та илүү хариуцлагатай болно. Та ажил хэрэгч, илүү төвлөрсөн харагдахыг үгүйсгэхгүй. Муу нь юу байх вэ. Хувийн сахилга, хариуцлагын мэдрэмж сайн болно. Харин өөрийгөө хэтэрхий багаар үнэлэх хэрэггүй бөгөөд асуудалд бодит бай. Долоо хоног гадаад төрхдөө анхаарахад сайн цаг. Эрүүл мэндээ бас анхаарч, өвчинг бага дээр нь дарж ав.
Scorpio-Хилэнц, 24.10-22.11
Сэтгэл зүйгээ засах долоо хоног. Та айдас, зовлонтойгоо амжилттай тэмцэж чадна. Өөрийнхөө үнэлэмжийг бууруулснаас бас шинэ дарамт гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс итгэлтэй биш ажил хэрэгт оролцох гээд хэрэггүй. Байдлыг сайтар тунгаан бодсоноор ямар ажлыг хойшлуулах нь зүйтэй гэдэг ойлгомжтой болно. Найз нөхөдтэйгөө маргаж зөрөлдөх хандлага байгааг бүү март.
Sagittarius-Нум, 23.11-21.12
Найз нөхөдтэйгөө харилцаа холбоогоо батжуулахад хэрэгтэй долоо хоног. Одоо нөхцөл байдал тэднийг хэн нь хэн вэ гэдгийг танд хуруулаад өгнө. Ер нь энэ сар таны ирээдүйн төлөвлөлтөд сайн. Үйлдэл ба үйл явдалд таны хийх дүгнэлт нэлээд зөв болох ёстой. Энэ хугацаанд та төлөвлөгөө, санаа бодлоо бусадтай хуваалцсаны хэрэггүй. Гэрийн асуудалдаа харин эргэлт буцалтгүй байх хэрэггүй.
Capricorn-Матар, 22.12-19.01
Долоо хоног таны хувьд үүрэг, зорилгоо тодорхойлох цаг. Учир нь та юу ашигтай, хэзээ хэрэгжиж болохыг бодитоор мэдрэх болно. Тэр нь л танд дутаад байж. Энэ хугацаанд хол газар зориод хэрэггүй бөгөөд бас шинэ танилтай болох гэж оролдох нь үр дүн муутай. Элдэв сургалтад багш нартайгаа зөрөлдөх магадлал байгааг анхаарвал зохино.
Aquarius-Бумба, 20.01-18.02
Дараа нь амьдралдаа хэрэглэж болох сургалт, мэдлэгийн төлөөх таны эрмэлзэл энэ долоо хоногт хүчтэй байх болно. Авсан мэдээлэлд дүгнэлт хийх таны чадвар дээшилнэ. Харин энэ үеэр элдэв санхүүгийн асуудлыг яаран хийх хэрэггүй. Хөрөнгө оруулалт болон эрсдэлтэй бизнес хийсний хэрэггүй. Мөнгө хуримтлал хийх таны эрмэлзэл үндэслэлгүй учир алдагдалд хүргэнэ.
Pisces-Загас,19.02-20.03
Бусдын мөнгө, зээлтэй холбоотой асуудлыг та амжилттай шийдэж чадна гэж од гаригсийн байрлал өгүүлж байна. Их биш ч гэсэн тогтмол орлого өгөх хөрөнгө оруулалтыг та хийж болох юм. Таны дотны харилцаанд хамтрагчдаа итгэл чинь чангарна. Харин та идэвх султай байх учир нөгөө хэсэгтээ элдэв шаардлага тавиад хэрэггүй. Үүнийг түр хойшлуулсан нь дээр.