Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Libra-Жинлүүр

Тэд хүслээрээ биш орчиндоо сайхан сэтгэгдэл төрүүлэхийн төлөө бие авч явах нь их бөгөөд үйл явдлыг өөр өнцгөөс харж дүгнэх чадвар тэдэнд бий. Энэ чанараасаа болоод жинлүүрийнхэн чухал шийдвэр гаргахдаа сайтар тунгаан бодож, бусадтай зөвлөхийг илүүд үзнэ. Бие даасан шийдвэрээсээ илүү бусдын өмнөөс зүтгэж байгаа мэт тэдэнд санагддаг байх. Үнэн хэрэгтээ тийм биш л дээ. Жинлүүрийнхэн нухацтай үзсэний эцэст өөрийн хувилбараа сонгоод харин сонголтдоо дарамт шахалт ирүүлэхийг үл хүснэ. Тэд бусадтай санал нэг гэж зөвшөөрсөн  ч ихээхэн хүчин чармайлт гарган өөрийнхөөрөө зүтгэж түүнийгээ хэрэгжүүлдэг.

Тэд нийгмийн сайн зохицолтой, олон ашигтай танилуудтай, нөхөрлөж чаддаг. Үр дагаврыг үргэлж тооцдог учраас дандаа хуулийн хүрээнд ажилладаг. Найз нөхөд, танилуудынхаа амьдралын үйл явдлаас хоцрохгүйг хичээдгээс гадна тэдэнтэй өөрийгөө зэрэгцүүлэн жишиж явдаг хүмүүс ажээ. Үүргийн тодорхой хуваарилалтад жинлүүр дуртай учраас гэр бүл зохиохдоо хоёр талын үүрэг эрхийг нарийн тогтоосон гэрлэлтийн гэрээ хийхийн төлөө байдаг. Тэд сэтгэл, мэдрэмжээр биш гэр бүлийн холбооны ирээдүйн боломжийн тооцоон дээр асуудлыг шийдэхийг эрхэмлэнэ. Жинлүүр цөөн хүнтэй баярлаж цэнгэх дуртай, тэнд эсрэг  хүйстний анхаарлыг амархан татаж чаддаг. Хүсэл байвал тэд хэнтэй ч танилцаж чадах боловч гэр бүлийн холбоо, дотны харилцаандаа захирагддаг. Жинлүүрийн авъяас урлагийн салбарт мөн дипломат чанар шаардсан ажилд тодордог. Жинлүүрийн ивээгч Цолмон гариг тэднийг гоё сайхан бүрт татаж, дайсагнасан талуудыг эвлэрүүлэх эрмэлзлээр цэнэглэдэг.

Ирэх сарын эхний хэсэг дотоод, гадаад тэнцвэрийн тэмдэг дор өнгөрнө. Энэ үеэр та шийдвэр гаргахдаа янз бүрийн эсрэг тэсрэг санаа бодлыг авч үзэх болно. Таны сонголт гол төлөв зөв байх болно. Энэ үеэр хувийн харилцаагаа анхаарч бэхжүүлэх хэрэгтэй. Дотно харилцаанд идэвх өсөх учир сексийн талдаа цаг хугацаа анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй гэнэ. Сарын хоёрдугаар хагаст энэ харилцаанд хуучин асуудал сөхөгдөн гарч ирэх бөгөөд заримдаа харилцааг таслах хэрэгтэй гэсэн бодол төрөх магадлалтай.  Ямар ч тохиолдолд эцсийн шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй.

Тааламжтай өдрүүд: 9, 11, 18, 19, 20, 26.
Тааламжгүй өдрүүд: 4, 6.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж