Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 24

Есдүгээр сарын 24-ний баяр

Швейцарийн усан үзмийн баяр

Жил бүрийн есдүгээр сарын сүүлчийн амралтын өдрүүдэд Невшателд (Neuchatel) Усан үзмийн баяр буюу «Дарсны наадам» (Neuchatel Wine Festival) гэх Швейцарийн нэрийн хуудас болсон алдарт гурав хоногийн баяр эхэлдэг. Уулсын энгэр ба Невшателд усан үзмийг 10 гаруй зууны өмнөөс ургуулж эхэлсэн учир ургац хураалт баяр дуу шуутай, хөгжөөнтэй явагддаг.  Уг баярыг 1902 оноос эхлэн тэмдэглэсэн ба жил бүр 150 мянга орчим жуулчин ирж сонирхдог. Наадмын хөтөлбөрт усан үзмийн талбайгаар зугаалах мөн дарс амтлах зэрэг оржээ. Бямба гаригийн үдээс хойш хүүхдийн багт наадам ба Европын үлээвэр хөгжмийн шилдэг хамтлагуудын жагсаал болдог. Ням гаригийн үдээс хойш наадмын том жагсаал нь хийснээр наадам өндөрлөдөг аж.

Үйл явдал

Мухаммед «хижраагаа» дуусгав
622 он: Энэ өдөр 1388 жилийн өмнө их зөнч Мухаммед Меккагаас Мединад ирж “хижрагаа” (аялал) төгсгөжээ. Хожим лалын он тооллыг “хижрагийн он” гэж нэрлэх болсон бөгөөд энэ үеэс исламын түүх эхэлжээ.

Аллах ба Мухаммед. Бар зураг
Тэр цагийн Мекка нь худалдааны болон онгон шүтэх шашны томоохон төв байв. Араб овгийнхны улс төрийн нэгдлийн үзэл санааг номлогчдын дунд эртний гэхдээ ядуурсан төрлөөс гаралтай Мухаммед байжээ.

Меккад номнолоо 610-622 онд  Мухаммед номнолоо эхлэн бүхнээс хүчирхэг Аллах сургаалаа ард түмэнд хүргэх зөнчдийг илгээсэн. Тэр нь Мухаммед мөн гэж ярьж байжээ. Ихийг үзсэн худалдааны Мекка шинэ төрсөн номлогчийг төдийлөн авч тоогоогүй учир Мухаммед меккачуудыг тамд шатна гэж зарлажээ.
Мухаммед тэндээс зугтан хижра-аян хийж Арабын газар тариалангийн томоохон төв Мединад ирсэн байна. Өөрийн сургаалыг дагагч хэдэн зуун хүнээр үдүүлэн ирсэн их зөнч тархай бутархай арабуудыг нэгтгэн Мединад хяналтаа тогтоож чадсан юм. Ингээд тэд болон иудийн омгийнхон, арабын онго шүтэгчдийн хооронд дайсагнал үүсчээ. Исламыг номлон Мухаммед араб нийгэмлэгийн амьдралд шинэ зарчмыг оруулж өгсөн байна. Хэл, иргэншил ба эдийн засаг, аж ахуй нэгтэй нэгдэл нь ерөнхий соёлоор нэмэгдэн баяжиж, нүүдэлчид нь араб гэсэн нэгэн ард түмэн болсон юм.

Парисийн хөрөнгийн бирж нээгдэв
1724 он: Худалдааны зуучлагчдын арилжаа хийхэд зориулсан байр барьж, «Бирж» (Bourse) гэж нэрлэжээ. Ер нь бол хөрөнгийн биржүүд XVII зууны эхээр гарч ирсэн юм. Дараагийн зуун нь эхлэх хүртэл Амстердамын бирж тэргүүлж байлаа. Хаантны төрийн зөвлөлийн хуулиар Парисийн биржийг 1724 оны есдүгээр сарын 24-нд нээжээ. Тэнд агентууд солилцоо явуулж байсан ч үйл ажиллагаа нь биржийн арилжааны зарчмаас өөр байв. Юуны түрүүнд үнэ зарлах механизм үгүй байв. Эхлээд бирж одоогийн Үндэсний номын сан байгаа Отель-де-Невер-т байжээ. Наполеон Парисийн хөрөнгийн биржийн байрыг барих тухай зарлигийг 1801 онд гаргасан байна. Уран барилгачин Броньярын бариулсан ордонд бирж 1826 онд нүүн орсон байлаа. Наполеоны хууль нь Францын хувьд нэгдсэн биржийн эрхийг гаргасан бөгөөд үүнийг  бүтэн зууны турш өөрчлөөгүй явж ирэв. Эзэн хаан биржийн институтад болгоомжтой хандаж байсан учир олон хязгаарлалт тавьж, хянах биржийн цагдаагийн албыг байгуулсан билээ.

Дайн болон хувьсгалыг туулсаар Франц хөрөнгөтөн орон болов. Энэ нь ч үнэт цаасны зах зээлд нөлөөлсөн байна. Парисийн хөрөнгийн бирж 1860 он гэхэд Европын хэмжээний мөнгөний зах зээл болж чадав. XIХ зууны турш Европын хөрөнгийн биржүүдийн хооронд хурц өрсөлдөөнтэй байв. Дэлхийн нэгдүгээр дайны дараа хөрөнгийн зах зээлийн маргашгүй лидер нь Уолл-стрит дэх Нью-Йоркийн бирж болсон юм. Парисийн хөрөнгийн бирж 1986 онд арилжааны цахим системээр тоноглогдсоноос хойш хашгирч дуудах арилжаа бүрэн хаагдсан байна. Парис, Амстердам, Брюсселийн биржүүд 2000 онд нэгдэн Euronext NV гаргасан. Одоо энэ Европт Лондоны хөрөнгийн биржийн дараах хоёрдугаар том бирж болжээ.

Нисэх онгоц тээгч анхны атомын хөлөг замд гарав
1960 он: «Форрестал» төслөө хэрэгжүүлж байсан америкчууд нисэх онгоц тээгч атомын хөлөг онгоц бүтээх боломжийг 1949 онд судалж эхэлсэн байна.

Enterprise CVN-65
Нисэх онгоц тээгч анхны атомын хөлөг «Enterprise» CVN-65-ийг 1958 оны хоёрдугаар сард бүтээж эхлээд 1960 оны энэ өдөр замд гаргачээ. Нисэх онгоц тээгч атомын хөлөг 1964 онд Вьетнамын дайнд оролцож, 1969 оны хоёрдугаар сард пуужин дэлбэрсний улмаас уг хөлгийн 27 усан цэрэг амиа алдан 344 хүн шархадсан байв. Засварын дараа түүнийг F-14 «Томкэт» сөнөөгч онгоцуудаар зэвсэглэжээ.

«Enterprise» CVN-65 нь дэлхийн анхны “нисэх онгоц тээгч супер хөлөг”. Уг хөлөг 1964 онд АНУ-ын тэнгисийн цэргийн «Лонг-Бич» ба «Бейнбриж» онгоцнуудын хамт дэлхийг тойрчээ. Цөмийн хөдөлгүүрийн боломжийг судлах ёстой байсан энэ 65 хоногийн аянаар «Enterprise» 30216 миль зам туулж, нисэх групп нь 1590 удаа 2372 цагийн нислэг хийв. Одоо «Enterprise» дээр тактикийн нэгтгэлийн командын цэг ба усан доорх байн тухай ангилалт, дүгнэлтийг гаргах төв байгуулан уг хөлгийн байлдааны чадварыг нэмэгдүүлж өгчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж