Малчид хадлан бэлтгэх боломжтой болжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Малчид хадлан бэлтгэх боломжтой болжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь өвч хадлан бэлтгэх өргөн уудам бэлчээр нутагтай боловч хадлангийн тоног төхөөрөмж байдаггүйгээс малчид тэр бүрий өөрийн хэрэгцээт өвс тэжээлээ бэлтгээд байдаггүй, бусдаас худалдаж авдаг байв. Иймээс малчид хадлангийн тоног төхөөрөмжтэй болж, өөрсдөө хямд өртгөөр өвс тэжээлээ бэлтгэж, байгалийн бэрхшээлийг даван туулах нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Малчдын гаргасан саналыг үндэслэн “Тогтвортой амьжиргаа-II” төслийн Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирлагын сангийн хүрээнд 12.0 сая төгрөг зарцуулж гурван баг хадлангийн тоног төхөөрөмжтэй боллоо.

Г.Сүхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж