“Нэг цэг”-ийн үйлчилгээг өргөжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

“Нэг цэг”-ийн үйлчилгээг өргөжүүлж байна

Булган аймгийн нутгийн захиргааны байгууллагууд иргэдэд төрийн ажил үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд “Нэг цэг”-ийн үйлчилгээ нэвтрүүлэн өргөтгөсөн нь үр дүнгээ өгч байна. Тэдгээрийн заримаас дурдахад Булган сумын Засаг даргын тамгын газар бусад сумдад үлгэр жишээ болохуйц ажиллуулж “Газрын харилцаа”, “Банк санхүү”,  “Нийгмийн халамж, иргэдийн өргөдөл хүсэлт мэдээлэл зөвлөмжийн үйлчилгээ”, “Иргэний бүртгэл мэдээлэл”, “Нийгэм соёлын үйлчилгээ”-нүүдийг нэг дороос үзүүлж байна. Мөн 23222 дугаарын утас, хайрцаг ажиллуулж, одоогоор 620 гаруй иргэнээс санал авч хууль эрх зүйн зөвлөгөөг 750 иргэнд үзүүлж, 625 иргэнд бичиг баримт олшруулах үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн улсын бүртгэлийн хэлтэс Завхан аймагт болсон сургалтад мэргэжилтнээ хамруулж, ажил үйлчилгээгээ “Нэг цэг”-ээр зохион байгуулж, тойргын нотариаттай болсноор иргэдийн чирэгдлийг буурлаа. Татварын хэлтэс “Нэг цонх”-ны үйлчилгээ ажиллуулахын зэрэгцээ мэдээ тайланг цахим хэлбэрээр авах нөхцөл бүрдүүлэн, татвар төлөгчдөд цахим хэлбэрээр тайлан хүлээн авах арга зүйн зөвлөгөө, сургалт мэдээлэл хийлээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж